
1. Шүлэг зохиож, мэргэжлийн дуу хоолойгоор уншуулах
Хиймэл оюун ухаанаар тусгайлан зохиосон шүлгийг мэргэжлийн дуу хоолойгоор уншуулж, аудио хэлбэрээр хүргэх боломжтой. Төрсөн өдөр, хурим, ой, баяр ёслолд зориулсан энэхүү бэлэг нь маш өвөрмөц бэлэг болох болно. Хүлээн авагчийн нэр, дуртай зүйлс, хамтдаа өнгөрүүлсэн дурсамжийг тусгасан учраас энгийн бэлгээс илүү гүн утга агуулах ба аудио файлыг утсанд нь илгээх эсвэл QR код болгон хэвлэж өгөх боломжтой.
2. AI дизайнтай мэндчилгээний карт ба AI видео
AI-аар бүтээсэн мэндчилгээний карт нь секундын дотор анхаарал татахуйц, орчин үеийн, мэргэжлийн харагдацтай мэндчилгээний карт гаргаж болно. Хэвлэмэл болон дижитал хэлбэрээр ашиглаж болно. Харин хөдөлгөөнт видео мэндчилгээ нь сошиал орчинд түгээхэд маш их тохиромжтой.
3. Зурагт амь, хөдөлгөөн оруулах
Хуучин болон дурсамжтай гэрэл зургуудыг хөдөлгөөнтэй болгох нь цаг мөчийг “амилуулж” буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Өвөө эмээ, эцэг эхийн залуу үеийн зураг, хүүхдийн дурсамж, аяллын мөчүүдийг кино шиг харагдуулах боломжтой. Энэ нь зүгээр нэг технологийн шийдэл биш, хайр, дурсамжийг шинэ хэлбэрээр илэрхийлэх гайхалтай нэгэн арга юм.
4. Захиалгат дуу AI – р бүтээх
Хүссэн сэдэв, хэв маяг, уур амьсгалаар AI дуу бүтээлгэх нь үнэхээр онцгой, шинэлэг бэлэг болно. Найзынхаа төрсөн өдөрт зориулж түүний дуртай хөгжмийн төрөл, хобби, дурсамжийг шингээсэн дуу ч хийлгэж болно. Хайрын дуу, баярын дуу, найрын дуу гэх мэт та өөрөө сонгож болно.
5. Дижитал хөрөг зураг
Өөрийн болон гэр бүлийн зургийг тосон будаг, акварель, cartoon, anime зэрэг олон төрлийн урлагийн хэв маягаар хөрвүүлэх боломжтой. Хэвлээд хананд өлгөх эсвэл дижитал хэлбэрээр бэлэглээрэй.
6. Хуучин, чанар муутай зургуудыг сэргээх
Бүдэг, зүсэгдсэн, хуучирсан гэрэл зургуудыг AI ашиглан шинэ мэт хиймэл оюун ухаан ашиглаад болгож болно. Хар цагаан зургуудыг өнгөт болгох, эвдэрсэн хэсгийг нөхөх, дүрсийг илүү тод болгох зэрэг гэх мэт.
7. Хүүхэлдэйн дүр, аватар бүтээх
Төрсөн өдөр, хичээлийн амжилтын урамшуулал, эсвэл зүгээр л гайхшруулахад тохиромжтой. Өөрийнхөө бүтээсэн дүрийг хэвлэж хүүхэддээ тоглоом, хувцас, ном, дэвтэр гэх мэт зүйл дээр нь нааж өгөөрэй.
