Manychat-р ФБ чатбот ба AI чатбот хөгжүүлэх видео хичээл сургалт

Сургалтын талаар дэлгэрэнгүй
2026 оноос өмнө мессежээр борлуулалт хийхэд тодорхой хэмжээгээр үр дүн гардаг байсан бол одоо хэрэглэгчид хариу хүлээхээс залхаж, илүү хурдан бөгөөд “хувийн” харилцааг шаарддаг болсныг та анзаарч байна уу?
Хэрвээ та өдөржин нэг асуултад хариулж, эсвэл хэрэглэгчийн мессежийг хариулалгүй удааж байгаа бол боломжит борлуулалтаа өрсөлдөгчдөө зүгээр л “бэлэглэж” байгаагаас ялгаагүй юм.
Харин ManyChat-ийг хиймэл оюун ухаантай (AI) хослуулан зөвөөр тохируулснаар, та зардал багатайгаар мэргэжлийн түвшний борлуулалтын процессыг бүрэн автоматжуулах боломжтой.
📚 Хичээлд заагдах сэдвүүд
Сургалтаар бид код бичих шаардлагагүйгээр, анхан шатнаас ахисан түвшний дараах сэдвүүдийг системтэйгээр үзэх болно:
- Суурь тохиргоо: ManyChat-ийн ерөнхий бүтэц, цэс болон системийн хэрэглэгчдийн удирдлага.
- Ухаалаг урсгал (Automation/Flow): Ярианы урсгал үүсгэх, Text, Image, Video, Card зэрэг элементүүдийг оновчтой ашиглах.
- Дата ба бүртгэл (User Input): Хэрэглэгчээс мэдээлэл авч бүртгэх, User fields болон Таг (Tag) ашиглан дата бааз үүсгэх.
- Сегментчилэл: Хэрэглэгчдийг хайх, шүүх, сонирхлоор нь ангилах техникүүд.
- Өсөлтийн хэрэгслүүд (Growth Tools): Комментоос автомат мессеж илгээх, вэб сайтад чатбот байршуулах, QR кодоор хандалт авах.
- Дахин чиглүүлэлт (Re-marketing): Broadcast болон Messenger List ашиглан олноор мессеж илгээх, дараалсан автоматжуулалт.
- Интеграц: Google Sheets болон HubSpot-той холбож, борлуулалтын бүртгэлийг автоматжуулах.
- Ахисан түвшний функц: Нөхцөл шалгах (Condition) болон ухаалаг логик ашиглан чатыг “амьд” болгох.
🚀 Сургалтаас хүртэх үр өгөөж
Энэхүү шийдлийг нэвтрүүлснээр та заавал програм хангамж, IT-ийн нарийн мэдлэггүйгээр дараах үр дүнд хүрнэ:
- 24/7 ажиллах борлуулагч: Таныг унтаж байх зуур ч чатбот хэрэглэгчид мэдээлэл өгч, борлуулалт хийсээр байх болно.
- Зардал ба цаг хугацааны хэмнэлт: Давтагддаг механик ажлуудыг AI-д даатгаж, хамгийн бага зардлаар өндөр үр дүн гаргана.
- Хялбар шийдэл: Лего тоглоом өрж байгаа мэт сонирхолтой бөгөөд энгийн аргаар бизнесээ автоматжуулна.
Хичээлээ яаж үзэх вэ?
Та шууд үзэж эхлэх боломжтой

Мэргэн Маркетингийн сургалтын платформ нь автоматжуулсан байдлаар ажилладаг тул та бүртгэлээ яг одоо хийгээд хичээл болон сургалтаа шууд авах боломжтой.
Төлбөр нь амжилттай хийгдсэн үед таны хувийн сурагчийн булан үүсэх ба хичээл үзэх эрх шууд нээгдэнэ. Таны видео сургалтын эрх дуусна гэж байхгүй.
Тусламж болон дэмжлэг яаж авах вэ?

Манай ФБ – н сурагчдын чатаас болон тусгай групп – с дэмжлэг болон туслалцаа тогтмол авах боломжтой.
Бүртгэл яаж хийх вэ?
Компьютер эсвэл таблет дээр байгаа бол: Баруун гар талын Худалдаж авах гэсэн товч дээр дараад бүртгэлийн мэдээлэлээ оруулаад Төлбөр хийх гэсэн товч дараад төлбөрөө хийгээрэй.
Гар утас дээр байгаа бол: Доошоогоо гүйлгээд Худалдаж авах гэсэн товч байгаа.

Танд аккаунт / хэрэглэгч, логин нэвтрэх и-мэйл төлбөр хийгдсэний дараа очих болно.

Үүний дараа mergenmarketing.com сайтаар НЭВТРЭХ гэж дараарай.
Хичээл заах багш

Монголын дижитал маркетингийн анхдагч BZP агентлагийг үүсгэн байгуулагч Бэгзсүрэнгийн Батзориг нь 2014 оноос хойш 3000 гаруй бизнес эрхлэгчид болон маркетингийн мэргэжилтнүүдэд сошиал медиа, дижитал маркетинг, CRM, чатбот болон маркетингийн автоматжуулалтын чиглэлээр сургалт явуулжээ.
HubSpot-ын сургагч багш, ManyChat мессенжерийн маркетингийн экспертийн хувьд тэрээр Монголын 50 гаруй том, дунд бизнесүүдэд CRM систем нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ, 100 гаруй бизнес эрхлэгчдэд чатбот хөгжүүлэх үйлчилгээ үзүүлсэн байна.
Батзориг өөрийн агентлагаа үүсгэн байгуулахаас өмнө Алтай Холдинг, Скайтел, М-Си-Эс Групп зэрэг томоохон групп компаниудад менежмент, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр Шведийн Хааны Технологийн дээд сургуулийн магистрын зэрэгтэй.
Хичээлүүд
ФБ групп болон чат-д нэгдэх
-
ФБ групп болон чат-д нэгдэх, зөвлөгөө авах
