Чатбот хөгжүүлэлт хийх сургалт

Сэдэв Marketing
Санах Хуваалцах
Share Course
Page Link
Share On Social Media

Сургалтын талаар дэлгэрэнгүй

Сургалтын талаар “дэлгэрэнгүй” гэж дарж нэмэлт мэдээлэл аваарай.

Лайв сургалт хэзээ болох вэ?

Танд лайв сургалтад хамрагдах тусгай линк хаяг сургалтаас өмнө явуулах ба зөвхөн хамрагдсан суралцагчид үзэх боломжтой. Гар утсаараа эсвэл компьютер дээрээ хаанаас бол хаанаас хичээлдээ сууж болно.

Хэзээ: 2 сарын 29-нд 20:15 – 21:55 хооронд
Хаана: Лайв сургалтанд хамрагдах тусгай линк хаяг танд и-мэйлээр явуулна.
Төлбөр: Эрт бүртгүүлээд 85% хөнгөлөлттэй, 38,500 ₮

Хоцорсон эсвэл үзэж чадаагүй тохиолдолд дахин үзэх бүрэн боломжтой.

Бүртгэл хэрхэн баталгаажуулах вэ?

Компьютер дээр бол дээд баруун буланд “Худалдан авах” гэж дараад мэдээллээ бөглөөд бүртгэл хийгээрэй.

Гар утас дээр бол доошоогоо гүйлгээд “Худалдан авах” гэж дараад мэдээллээ бөглөөд бүртгэл хийгээрэй.

Хоцорсон бол яаж нөхөж үзэх вэ?

Чатбот сургалтын дараа танд давталт үзэх мэдээлэл и-мэйлээр явуулах болно. Давталт видеоны хугацаа нь дуусахгүй тул та хүссэн үедээ дахиж үзэж болно.

Үүнээс гадна та Батзориг багшаас хувьчилсан зөвлөгөө авч болох ба чатбот хөгжүүлэлтийн нэмэлт видео хичээлийн багц дагалдаж байгаа.

Чатбот яагаад хөгжүүлэх вэ?

Хэрвээ та 24/7 цаг ажиллаж байдаг борлуулагчтай бол ямар вэ?

Тиймээ, чатбот бол үүнээс ялгаагүй. Таныг завгүй эсвэл бүр унтаж байх зуур хэрэгтэй бүх мэдээллийг худалдан авагч хүнд хүргэж борлуулалт танд хийж байх боломжтой технологийн гайхалтай шийдэл.

Гайхалтай сонсогдож байгаа биз? Гэхдээ өөрөө хийх боломжтой юм уу?

Өөрөө хөгжүүлж хийх бүрэн боломжтой. Лего тоглоом өрж байгаа мэт л санагдана.

Энэхүү лайв сургалт дээр та чатботоо өөрөө үнэгүй хөгжүүлж сурахаас гадна, асуух тэсэн ядан хүлээж буй асуултуудаа асууж болно, эсвэл хувьчилсан зөвлөгөөг 10+ жил дижитал маркетингийн хийж ирсэн мэргэжлийн багш нараас авах бүрэн боломжтой.

Хичээл заах багш

Монголын дижитал маркетингийн анхдагч BZP агентлагийг үүсгэн байгуулагч Бэгзсүрэнгийн Батзориг нь 2014 оноос хойш 3000 гаруй бизнес эрхлэгчид болон маркетингийн мэргэжилтнүүдэд сошиал медиа, дижитал маркетинг, CRM, чатбот болон маркетингийн автоматжуулалтын чиглэлээр сургалт явуулжээ.

HubSpot-ын сургагч багш, ManyChat мессенжерийн маркетингийн экспертийн хувьд тэрээр Монголын 50 гаруй том, дунд бизнесүүдэд CRM систем нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ, 100 гаруй бизнес эрхлэгчдэд чатбот хөгжүүлэх үйлчилгээ үзүүлсэн байна.

Батзориг өөрийн агентлагаа үүсгэн байгуулахаас өмнө Алтай Холдинг, Скайтел, М-Си-Эс Групп зэрэг томоохон групп компаниудад менежмент, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр Шведийн Хааны Технологийн дээд сургуулийн магистрын зэрэгтэй.

Дэлгэрэнгүй

Сургалтын сэдэв

Дагалдах материал, тусламж зөвлөгөө авах

  • Холбогдох мэдээлэл, слайд татах

Танилцуулга

Чатбот хөгжүүлэлт

Интеграци холболт

Сурагчдын сэтгэгдэл болон үнэлгээ

No Review Yet
No Review Yet