5.00
(3 Үнэлгээ)

Фэйсбүүк зар сурталчилгаа 2026 онд оновчтой хийх видео хичээл сургалт

Хуваалцах
Share Course
Page Link
Share On Social Media

Сургалтын талаар дэлгэрэнгүй

2026 оноос өмнө тодорхой хэмжээгээр үр дүн гардаг байсан бол одоо үр дүн нэг л тааруу байгааг та анзаарч байгаа юу?

Хэрвээ та зар сурталчилгаа явуулахад хэдэн постер бэлдээд, бөөн шамбааралдсан тексттэй зүгээр “Boost” хийж байгаа бол хайран мөнгөө хий дэмий үрж байгаагаас ялгаагүй юм.

Харин тохиргоогоо зөвөөр тааруулж, зар сурталчилгаагаа оновчтой хийснээр та борлуулалт болон гарах үр дүнгээ хэд дахин нэмэгдүүлэх боломжтой.


📘 Хичээлд заагдах сэдвүүд

Сургалтаар бид анхан шатнаас ахисан түвшний дараах сэдвүүдийг системтэйгээр үзэх болно:

  • Суурь ойлголт: Яагаад Фэйсбүүк сурталчилгаа хийх хэрэгтэй вэ?
  • Алгоритмын нууц: Фэйсбүүк ба сурталчилгааны алгоритм хэрхэн ажилладаг вэ?
  • Алдаанаас суралцах: Түгээмэл гаргадаг алдаа, дутагдлууд ба тэдгээрийг засах нь.
  • Удирдлагын систем: Business manager ба Ads manager-ийн иж бүрэн тохиргоо.
  • Зорилтот бүлэг (1-р хэсэг): Video view, page like/follow, page engagement, Instagram engagement.
  • Зорилтот бүлэг (2-р хэсэг): Пиксель, утас, и-мэйл жагсаалтын бүлгүүд, харилцагчдыг автоматаар нэмэх хасах техникүүд.
  • Стратеги: ФБ зар сурталчилгааны төрлүүд ба яагаад зараа оновчтой хийх шаардлагатай вэ?
  • Дата ба Хэмжилт: Offline Conversion болон зар сурталчилгааны үр дүнг бодитоор хэмжих.

💡 Сургалтаас хүртэх үр өгөөж

Энэхүү сургалтаас та зорилтот харилцагчаа олохоос гадна:

  • Дахин чиглүүлэгтэй (Retargeting) зар сурталчилгааг мэргэжлийн түвшинд явуулж сурна.
  • Борлуулалтын процессыг зардал багатайгаар, автоматжуулсан байдлаар хэрэгжүүлнэ.
  • Зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицож, үр дүнгээ хэд дахин нэмэгдүүлнэ.

Та шууд үзэж эхлэх боломжтой

Мэргэн Маркетингийн сургалтын платформ нь автоматжуулсан байдлаар ажилладаг тул та бүртгэлээ яг одоо хийгээд хичээл болон сургалтаа шууд авах боломжтой.

Төлбөр нь амжилттай хийгдсэн үед таны хувийн сурагчийн булан үүсэх ба хичээл үзэх эрх шууд нээгдэнэ. Таны видео сургалтын эрх дуусна гэж байхгүй.

Тусламж болон дэмжлэг яаж авах вэ?

Манай ФБ – н сурагчдын чатаас болон тусгай групп – с дэмжлэг болон туслалцаа тогтмол авах боломжтой.

Бүртгэл яаж хийх вэ?

Компьютер эсвэл таблет дээр байгаа бол: Баруун гар талын Худалдаж авах гэсэн товч дээр дараад бүртгэлийн мэдээлэлээ оруулаад Төлбөр хийх гэсэн товч дараад төлбөрөө хийгээрэй.

Гар утас дээр байгаа бол: Доошоогоо гүйлгээд Худалдаж авах гэсэн товч байгаа.

Танд аккаунт / хэрэглэгч, логин нэвтрэх и-мэйл төлбөр хийгдсэний дараа очих болно.

Үүний дараа www.mergenmarketing.com сайтаар НЭВТРЭХ гэж дараарай.

Хичээл заах багш

Монголын дижитал маркетингийн анхдагч BZP агентлагийг үүсгэн байгуулагч Бэгзсүрэнгийн Батзориг нь 2014 оноос хойш 3000 гаруй бизнес эрхлэгчид болон маркетингийн мэргэжилтнүүдэд сошиал медиа, дижитал маркетинг, CRM, чатбот болон маркетингийн автоматжуулалтын чиглэлээр сургалт явуулжээ.

HubSpot-ын сургагч багш, ManyChat мессенжерийн маркетингийн экспертийн хувьд тэрээр Монголын 50 гаруй том, дунд бизнесүүдэд CRM систем нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ, 100 гаруй бизнес эрхлэгчдэд чатбот хөгжүүлэх үйлчилгээ үзүүлсэн байна.

Батзориг өөрийн агентлагаа үүсгэн байгуулахаас өмнө Алтай Холдинг, Скайтел, М-Си-Эс Групп зэрэг томоохон групп компаниудад менежмент, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр Шведийн Хааны Технологийн дээд сургуулийн магистрын зэрэгтэй.

Хичээлүүд

Дагалдах материал, тусламж зөвлөгөө авах

  • ФБ групп болон чат-д нэгдэх, зөвлөгөө авах
  • Гарын авлага татах

Лайв хичээл давталт үзэх

Зар сурталчилгааны цуврал видео хичээл

Бодит кэйстэй видео хичээл

Сурагчдын сэтгэгдэл болон үнэлгээ

5.0
Нийт 3 Үнэлгээ
5
3 Үнэлгээ
4
0 Үнэлгээ
3
0 Үнэлгээ
2
0 Үнэлгээ
1
0 Үнэлгээ
Сайн
3 months ago
Сайн үнэлгээ өглөө
SB
1 year ago
Estoi oilgomjtoi goyo hicheel bnshuu
Scroll to Top