Хэрэглэгчийн зөвшөөрөх нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 1-р сарын 27

Танилцуулга

Мэргэн Маркетинг (Оргил Эс И Өү ХХК)-ийн вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа та эдгээр үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв та эдгээр нөхцөлтэй санал нийлэхгүй бол манай үйлчилгээг ашиглахгүй байхыг хүсье.

Үйлчилгээний тухай

Мэргэн Маркетинг нь дараах үйлчилгээг үзүүлдэг:

  • Онлайн видео сургалт
  • Маркетингийн үйлчилгээ
  • Дижитал маркетингийн үйлчилгээ
  • Зөвлөх үйлчилгээ

Төлбөрийн нөхцөл

Манай үйлчилгээний төлбөрийг дараах аргаар хийх боломжтой:

QPay

Хувь хүн болон аж ахуйн нэгжийн хэрэглэгчид QPay системээр төлбөр төлөх боломжтой.

Албан ёсны нэхэмжлэх

Аж ахуйн нэгжийн хэрэглэгчид албан ёсны нэхэмжлэх хүсэлт гаргаж болно. Нэхэмжлэх гарсны дараа 14 хоногийн дотор төлбөр төлөгдсөн байх ёстой.

Буцаан олголтын бодлого

Бид дараах буцаан олголтын бодлогыг баримталдаг:

  • 1 өдрийн дотор: Хэрэв та худалдан авалт хийснээс хойш 1 өдрийн дотор буцаан олголт хүсвэл бид төлбөрийг бүрэн хэмжээгээр буцаан олгоно.
  • 1 өдрөөс хойш: 1 өдрийн хугацаа өнгөрсний дараа ямар ч буцаан олголт үйлдэхгүй.

Буцаан олголт хүсэх бол info@mergenmarketing.com хаягаар холбогдоно уу.

Сургалтын хандалтын нөхцөл

Хандалтын хугацаа

Та худалдан авсан онлайн видео сургалтдаа насан туршдаа хандах эрхтэй. Гэвч энэ нь зөвхөн Мэргэн Маркетинг компани үйл ажиллагаагаа явуулж байгаа хугацаанд хамаарна. Хэрэв компани дампуурч, үйл ажиллагаагаа зогсоовол сургалтын хандалт тасрах болно.

Нэвтрэх мэдээлэл хуваалцах хориотой

Таны бүртгэл болон нэвтрэх мэдээлэл нь зөвхөн танд зориулагдсан. Та өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулах, хуваалцах хориотой. Хэрэв та энэ дүрмийг зөрчвөл таны эрх хасагдаж, буцаан олголтгүйгээр таны бүртгэлийг устгана.

Хандалтын эрхийн хязгаарлалт

Бид ямар ч үед таны хандалтын эрхийг хязгаарлах эсвэл цуцлах эрхтэй. Үүнд дараах тохиолдлууд орно:

  • Үйлчилгээний нөхцлийг зөрчсөн
  • Төлбөр төлөгдөөгүй
  • Хууль бус үйлдэл хийсэн

Зөвлөх үйлчилгээний нөхцөл

Гэрээ цуцлах

Хэрэглэгч зөвлөх үйлчилгээний гэрээг дундаас нь цуцлах боломжтой. Гэвч үйлчилгээ үзүүлсэн хугацааны төлбөрийг тооцож, төлсөн байх ёстой. Үлдсэн төлбөрийг буцаан олгоно.

Хариуцлагын хязгаарлалт

Мэргэн Маркетинг болон Оргил Эс И Өү ХХК нь манай зөвлөх үйлчилгээ болон видео сургалтын агуулгаар хэрэглэгчид юу хийх, хэрхэн ашиглах талаар ямар ч хариуцлага хүлээхгүй.

Бид мэдээлэл, зөвлөмж өгдөг боловч тэдгээрийг хэрэгжүүлэх, ашиглах нь бүхэлдээ таны хариуцлага юм. Бид дараах зүйлд хариуцлага хүлээхгүй:

  • Манай зөвлөгөө, сургалтын үр дүн
  • Таны бизнесийн алдагдал, орлогын бууралт
  • Манай мэдээллийг буруу ойлгож, хэрэгжүүлснээс үүдэлтэй хохирол
  • Гуравдагч этгээдийн үйлдлээс үүдэлтэй хохирол

Та манай үйлчилгээг өөрийн эрсдлээр ашиглаж байна гэдгийг ойлгож байгаа болно.

Оюуны өмчийн эрх

Мэргэн Маркетинг вэбсайт дээрх бүх агуулга, видео сургалтын материал, текст, зураг, график болон бусад бүх контент нь Оргил Эс И Өү ХХК-ийн бүрэн эзэмшлийн оюуны өмч юм.

Хориглох зүйлс

Дараах үйлдлүүд хатуу хориглоно:

  • Манай сургалтын видео, материалыг хуулбарлах, хуваалцах
  • Манай агуулгыг зөвшөөрөлгүйгээр ашиглах, дахин нийтлэх
  • Манай сургалтын материалыг бусдад борлуулах, түгээх
  • Манай контентыг өөрчлөх, засварлах
  • Манай брэнд, лого, нэрийг зөвшөөрөлгүйгээр ашиглах

Эдгээр хориог зөрчсөн тохиолдолд бид хууль ёсны арга хэмжээ авах эрхтэй.

Хэрэглэгчийн үүрэг

Манай үйлчилгээг ашиглахдаа та дараах зүйлийг хийх үүрэгтэй:

  • Үнэн зөв мэдээлэл өгөх
  • Төлбөрөө цагтаа төлөх
  • Нэвтрэх мэдээллээ нууцлах
  • Үйлчилгээний нөхцлийг дагаж мөрдөх
  • Бусдын эрхийг хүндэтгэх

Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлт

Бид энэхүү үйлчилгээний нөхцлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй. Томоохон өөрчлөлт орох тохиолдолд бид вэбсайт дээрээ болон имэйлээр мэдэгдэнэ. Өөрчлөлт орсны дараа та үргэлжлүүлэн үйлчилгээг ашиглавал шинэчлэгдсэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Маргааныг шийдвэрлэх

Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой аливаа маргаан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэнэ.

Холбоо барих

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, санал хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү:

Имэйл: info@mergenmarketing.com

Компани: Оргил Эс И Өү ХХК (Мэргэн Маркетинг)

Scroll to Top